Баасан Наминчимэд

Баасан Наминчимэд

Нэгэн бодгаль хүний туулсан зам мөр учрал тохиол бүхэн түүхэн цаг үеийн шигтгээ болон үлдэж сургамж, сануулга амьдралын үнэн болж үлддэгийг түүний зохиолоос тод харна.

Баасангийн Наминчимэд танилцуулга

Зохиолч Баасангийн Наминчимэд. Нэгэн бодгаль хүний туулсан зам мөр учрал тохиол бүхэн түүхэн цаг үеийн шигтгээ болон үлдэж сургамж, сануулга амьдралын үнэн болж үлддэгийг түүний зохиолоос тод харна. Харин тодорхой цаг хугацаанд мянга мянган хүний туулан өнгөрүүлж буй амьдралын зам тэр улсын түүхийг бүтээдэг аж. Монголчууд биднээс хөгжлийн явцад гэх үү, хувьслын явцад ч гэх үү гээгдэж хоцорсон дотоод мөн чанарыг түүний зохиол бүтээл цочоон сэрээдэг билээ. Монголчуудын оюун билэг, эр зориг, энэрэнгүй зөөлөн сэтгэл, хүний олноор хүнээ барьдаггүйн утгыг өдгөө бид гээжээ. Үнэхээрийн эр зоригтой хүн заавал энэрэгч сэтгэлтэй байдгийг бүүр өөрөөсөө өөр хэн нэгнийг бэртээхээс айж, гэмших сэтгэлтэй байдгийг бас энэ чанар Монгол хүнд л давуу байдгийг өндөр Алтайн хөх өвгөчүүлтэй “нүүр тулан” уулзуулдаг түүний зохиолоос л олж авна. Энд цэвэр хувийн сэтгэгдлээ илэрхийлэхэд өвсөн идэштнүүд хүйтэн, хэрцгий байдаг. Өрөвдөх сэтгэл нь ч хуурамч. Маханд шунах далдхан хүсэлтэй. Энэ нь өөрөөсөө бусдад ямар сэтгэлээр, яаж хандаж байгаагаас нь шууд мэдэгдчихдэг.

Махан идэштнүүд. Хатуу итгэл үнэмшилтэй, хатуу эр зоригтой, итгэл даадаг, хатуугаа ч хага цохих өрөвч сэтгэлтэй, халуун зүрхтэй, үр үндэсдээ хайртай байдаг ажгуу. Өчүүхэн энэ хувийн сэтгэгдэл зохиолчтой огтхон ч хамаагүй бөгөөд ердөө л монгол араншин нэвт шингэсэн түүний бүтээлээс миний олж авсан чимх сэтгэгдэл төдий билээ. Монгол хүн та Наминчимэд зохиолчийн бүтээлээс уншаарай. Заавал. Ухаарал, уянга, өнгөрсөнд нуугдсан өнийн ирээдүйн зөн, дотор чинь нойрссон нэгнийг сэрээнэ.

  • Төрсөн нутаг ?
    • - Говь-Алтай, Халиун. Хантайшир, Хар-Азарга, Бурхан Буудай гурван уулын дунд, Халиун голын хөвөөнд.
  • Зурхайн орд ?
    • - Хонь
  • Хайртай тоглоом ?
    • - Дүрсгүй хөгжилтэй төрхтэй цагаан өвгөн.
  • Таныг өнгөөр илэрхийлбэл ?
    • - Бүх өнгө бий. Саарал өнгө түлхүү юм уу даа.
  • Номонд дурлуулсан дуртай ном, зохиолч тань хэн бэ ?
    • - Номонд дурлуулсан нь гэвэл ардын үлгэр, аавын ярьдаг хууч яриа.
  • Өөртөө сануулж хэлдэг сайхан үг ?
    • - Бүх боломж шавхархад дахиад цоо шинэ боломж гарна шүү.
  • Сүнс байдаг гэдэгт итгэдэг үү ?
    • - Бүрэн итгэдэг
  • Цаг гарвал юу хийх дуртай вэ?
    • - Хээр тэнэх, юу ч бодохгүйгээр хөгжиж маазрах, хүн явуулах, шатар хөзөр тоглох.
  • Хамгийн сайхан үнэр ?
    • - Агь, гангын үнэр
  • Дуртай амт ?
    • - Шоколад
  • Унших дуртай хүмүүст юу гэж хэлэх вэ ?
    • - Унш унш, бас дахин умш.
  • Таны хамгийн үнэт зүйл ?
    • - Үр хүүхэд.
Хулгайч шавиа голсон нь
ХҮМҮҮН ЗАЯАНЫ УРСГАЛ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!